Амьдрал бол диваажин

Уран зураг бол харах яруу найраг, Яруу найраг бол сонсох уран зураг...

Ger buliin tuhai huuli (1999 oni)

2011-12-28 13:52

1999 оны 6 дугаар сарын 11-ний єдєр
Улаанбаатар хот

ГЭР БYЛИЙН ТУХАЙ

 

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

 

1.1. Энэ хуулийн зорилт нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хvчин тєгєлдєр бус гэж тооцох журам, нєхцлийг тогтоож, гэр бvлийн гишvvдийн эд хєрєнгийн болон эд хєрєнгийн бус харилцаа, хvvхэд vрчлэх, гэр бvлдээ авч асран хvмvvжvvлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих vйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Гэр бvлийн тухай хууль тогтоомж

 

2.1. Гэр бvлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

З дугаар зvйл. Хуулийн нэр томъёо

 

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хvрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чєлєєтэй, тэгш эрхийн vндсэн дээр гэр бvл болох зорилгоор хуульд заасны дагуу тєрийн эрх бvхий байгууллагад бvртгvvлэхийг;

3.1.2. "гэр бvл" гэж гэрлэлтийн vр дvнд буй болсон, эд хєрєнгийн бус амины болон эд хєрєнгийн эрх, vvргээр холбогдсон хамтын амьдрал бvхий гэр бvлийн гишvvдийг;

3.1.3. "гэрлэгчид" гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил vvрэг хvлээх нєхєр, эхнэрийг;

3.1.4. "гэр бvлийн гишvvн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа тєрсєн, дагавар, vрчлэн авсан хvvхэд болон тєрєл, садангийн хvнийг;

3.1.5. "тєрлийн хvн" гэж гэрлэгчийн эцэг, эх, євєг эцэг, эмэг эх, ач хvv, ач охин, зээ хvv, зээ охин, тэдгээрийн хvvхдийг;

3.1.6. "садангийн хvн" гэж гэрлэгчийн тєрсєн ах, эгч, дvv, авга, нагац, тэдгээрийн хvvхдийг;

3.1.7. "овог" гэж нэг євєг дээдсээс гаралтай эцгийн талын холбоо бvхий бvлэг хvмvvсийн дунд vе уламжлан хэрэглэгддэг нэрийг;

3.1.8. "хvнд нєхцєлд байгаа хvvхэд" гэж Хvvхдийн эрхийг хамгаалах тухай хууль1-ийн 15 дугаар зvйлийн 2 дахь хэсэгт заасан хvvхдийг.

4 дvгээр зvйл. Гэрлэлт, гэр бvлийн харилцааны зарчим

 

4.1. Гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр vндэслэнэ.

4.2. Иргэнийг гэрлэхэд нь vндэс, угсаа, хэл, арьсны єнгє, шашин шvтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.

4.З. Гэр бvл нь нийгмийн vндсэн нэгж мєн.

4.4. Гэр бvл, эх нялхас, хvvхдийн ашиг сонирхлыг тєр хамгаална.

4.5. Хvvхдийг гэр бvлийн дотор эрvvл чийрэг єсгєн хvмvvжvvлэх, хєгжvvлэх, тvvний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргvvнд хамгаалахыг эрхэмлэнэ.

4.6. Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгvй хvн гэр бvлийн харилцаанд Монгол Улсын иргэнтэй адил тэгш эрх эдэлж, vvрэг хvлээнэ.

5 дугаар зvйл. Гэр бvлийн эрхийг хамгаалах

 

5.1. Шvvх нь Иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай хууль1-д заасны дагуу гэр бvлийн эрхийг хамгаална.

5.2. Тєрийн захиргааны болон нийгмийн халамжийн байгууллага нь энэ хуульд заасны дагуу гэр бvлийн эрхийг хамгаална.

ХОЁРДУГААР БYЛЭГ Гэрлэлтийн харилцаа vvсэх vндэслэл, гэрлэх нєхцєл, журам, гэрлэлт дуусгавар болох
ГУРАВДУГААР БYЛЭГ Гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хvчин тєгєлдєр бус гэж тооцох, тvvний vр дагавар
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ Гэр бvлийн эд хєрєнгийн харилцааны зохицуулалт
ТАВДУГААР БYЛЭГ Эцэг, эх, хvvхдийн хоорондын харилцаа
ЗУРГАДУГААР БYЛЭГ Тэжээн тэтгэх, тэтгvvлэхтэй холбогдсон харилцаа
ДОЛДУГААР БYЛЭГ Хvvхэд vрчлэх
НАЙМДУГААР БYЛЭГ Асран хамгаалах, харгалзан дэмжих, хvvхдийг гэр бvлдээ авч асран хvмvvжvvлэх
ЕСДYГЭЭР БYЛЭГ Бусад зvйл


НЭГДYГЭЭР БYЛЭГ Нийтлэг vндэслэл

ХОЁРДУГААР БYЛЭГ

Гэрлэлтийн харилцаа vvсэх vндэслэл, гэрлэх нєхцєл, журам, гэрлэлт дуусгавар болох

6 дугаар зvйл. Гэрлэх нєхцєл

6.1. Энэ хуулийн 9.1-д заасан харшлах шалтгаангvй бол 18 насанд хvрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгvй хvнтэй харилцан зєвшєєрєлцсєнєєр Монгол Улсад гэрлэж болно.

6.2. Эрэгтэй хvн нэг эхнэр, эмэгтэй хvн нэг нєхєртэй байна.

6.3. Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгvй хvний гэрлэх асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол энэ хуулийг баримтална.

6.4. Монгол Улсын иргэд хоорондоо, эсхvл Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн буюу харьяалалгvй хvнтэй гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь энэ хуулийн 9-д харшлахгvй бол Монгол Улсад хvчинтэйд тооцогдоно.

6.5. Энэ хуулийн 6.4-т заасан этгээдийн эд хєрєнгийн болон эд хєрєнгийн бус эрх, vvргийг тэдгээрийн байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно.

6.6. Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгvй хvнтэй гадаад улсад гэрлэсэн бол тэдгээрийн эрх, vvргийг гэрлэгчдийн сонгосон улсын хуулиар, сонгоогvй бол энэ хуулиар тодорхойлно.

7 дугаар зvйл. Гэрлэх журам

7.1. Гэрлэхийг хvсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бvлийн бvртгэлийн байгууллагад бvртгvvлнэ.

7.2. Гэрлэлтийг бvртгэсэн єдрєєс эхлэн гэрлэгчдийн эрх, vvрэг vvснэ.

7.3. Гэрлэлтийн бvртгэлийг хуулиар тогтоосон журмын дагуу гvйцэтгэнэ.

8 дугаар зvйл. Гэрлэхийг хvсэгчдийн эрvvл мэндийн шинжилгээ

8.1. Гэрлэхийг хvсэгчид єєрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагаас эрvvл мэндийн тодорхойлолт гаргуулсан байна.

8.2. Гэрлэхийг хvсэгчдийн хэн нэгэнд нь єнгєний болон дархлалын олдмол хомсдол, сvрьеэ, сэтгэцийн євчний шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийлгэнэ.

8.3. Эмнэлгийн байгууллага нь шинжилгээний хариуг гэрлэхийг хvсэгчдэд танилцуулж, удамшил, гэр бvл тєлєвлєлтийн талаар зєвлєлгєє єгч, тэдний хэн нэг нь энэ хуулийн 8.2-т заасан євчтэй нь тогтоогдсон бол тvvний vр дагаврын талаар тайлбарлаж єгнє.

8.4. Гэрлэхийг хvсэгчдийн шинжилгээний хариу нь эмнэлгийн байгууллагын нууц байна.

9 дvгээр зvйл.Гэрлэхэд харшлах шалтгаан

9.1. Дараахь байдал нь гэрлэхэд харшлах шалтгаан болно:

9.1.1. ємнєх гэрлэлт хvчинтэй байгаа бол;

9.1.2. гэрлэгчид хоёулаа, эсхvл хэн нэг нь энэ хуулийн 6.1-д заасан насанд хvрээгvй бол;

9.1.3. тєрєл, садангийн хvмvvс хоорондоо гэрлэх;

9.1.4. харгалзан дэмжигч, дэмжvvлэгч хоёр гэрлэх;

9.1.5. vрчлэгч, vрчлvvлэгч хоёр гэрлэх;

9.1.6. гэрлэгчдийн хэн нэг нь, эсхvл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг євчтэй бол.

9.2. Иргэний хуульд заасны дагуу насанд хvрээгvй хvнийг иргэний эрх зvйн эрхийн бvрэн чадамжтай гэж зарласан нєхцєлд энэ хуулийн 9.1.2 vл хамаарна.

10 дугаар зvйл. Гэрлэгчдийн эрх, vvрэг

10.1. Гэрлэгчид нь гэр бvлийн дотор тэгш эрх эдэлж, адил vvрэг хvлээнэ.

10.2. Гэрлэгчид нь гэр бvлээ тєлєвлєх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чєлєєтэй сонгох, хуваарьт эд хєрєнгєтэй байх, дундаа хамтран ємчлєх эд хєрєнгєє эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй.

10.3. Гэрлэгчид нь бие биедээ vнэнч байх, хvvхдээ єсгєн хvмvvжvvлэх, гэр бvлийн гишvvд нь бие биеэ халамжлах, хvндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бvлд шаардагдах эдийн засгийн нєхцєлийг бvрдvvлэх, хэн нэгнийхээ эрхийг зєрчихгvй, бие биеэ аливаа хэлбэрээр хvчирхийлэхгvй байх, угийн бичиг хєтлєх vvргийг адил хvлээнэ.

10.4. Угийн бичиг хєтлєх журмыг Засгийн газар батална.

11 дvгээр зvйл. Гэрлэлт дуусгавар болох

11.1. Гэрлэгч нас барсан болон тvvнийг нас барсан гэж зарласан шvvхийн шийдвэр хvчин тєгєлдєр болсон єдрєєс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно.

11.2. Гэрлэлтийг захиргааны буюу шvvхийн журмаар цуцалсан, эсхvл хvчин тєгєлдєр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно.

11.3. Гэрлэлт дуусгавар болсныг бvртгэх журмыг хуулиар тогтооно.

12 дугаар зvйл. Гэрлэлт цуцлах журам

12.1. Гэрлэлтийг хуульд заасан vндэслэлээр захиргааны буюу шvvхийн журмаар цуцална.

12.2. Эхнэр нь жирэмсэн буюу хvvхэд нь нэг нас хvрээгvй, эсхvл хариуцагч хvндээр євчилсєн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно.

12.3. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгvй хvний гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол энэ хуулийг баримтлана.

13 дугаар зvйл. Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах

13.1. Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зєвшєєрсєн, 18 хvртэлх насны хvvхэдгvй, эд хєрєнгийн маргаангvй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын vсэг зурсан хvсэлтээ иргэний гэр бvлийн бvртгэлийн байгууллагад гаргана.

13.2. Иргэний гэр бvлийн бvртгэлийн байгууллага нь энэ хуулийн 1З.1-д заасан хvсэлтийг хянан vзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж болно.

14 дvгээр зvйл. Гэрлэлтийг шvvхийн журмаар цуцлах

14.1. Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхvл иргэний эрх зvйн эрхийн бvрэн чадамжгvй гэж тооцогдсон эхнэр, нєхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шvvх шийдвэрлэнэ.

14.2. Шvvх шаардлагатай гэж vзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хvртэл хугацаагаар тvдгэлзvvлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрvvлэх бvх талын арга хэмжээ авна.

14.З. Гэрлэгчид эвлэрэх боломжгvй бол шvvхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шvvх гэрлэлтийг цуцална.

14.4. Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хvчирхийлэл, дарамтаас болж гэр бvлийн гишvvдийн амь нас, эрvvл мэнд болон хvvхдийн хvмvvжилд ноцтой хохирол учирч болзошгvй, эсхvл учирсан нь тогтоогдсон бол шvvх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрvvлэх арга хэмжээ авахгvйгээр гэрлэлтийг цуцална.

14.5. Гэрлэгчид гэрлэлт цуцлах vед хvvхдээ хэний асрамжид vлдээх, тvvнийг болон хєдєлмєрийн чадваргvй эхнэр, нєхрєє тэжээн тэтгэх, хамтран ємчлєх дундын эд хєрєнгєє хуваах тухайгаа тохиролцож болно.

14.6. Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогvй бол хvvхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нєхцєл, бололцоо, ёс суртахууны байдал, хvчирхийлэл vйлдсэн эсэхийг нь харгалзан хvvхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид vлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран ємчлєх дундын эд хєрєнгийг хуваах асуудлыг шvvх шийдвэрлэнэ.

14.7. Хvvхэд долоо ба тvvнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд тvvний саналыг харгалзан vзнэ.

14.8. Гэрлэлт цуцалснаас гэр бvлийн гишvvнд оногдох дундын эд хєрєнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрvvл мэндийн байдал, хvvхдийн эрх, ашиг сонирхлын vvднээс, тvvнчлэн дундын эд хєрєнгєє зvй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь тvvний буруутай vйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон нєхцєлд шvvх Иргэний хуулийн 98 дугаар зvйлийн З дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ.

14.9. Шvvх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хvчин тєгєлдєр болсноос хойш ажлын гурван єдрийн дотор гэрлэлтийг бvртгэсэн иргэний гэр бvлийн бvртгэлийн байгууллагад явуулна.

14.10. Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгvй хvнээс гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд харшлахгvй бол гэрлэлт цуцлуулсныг хvчинтэйд тооцно.

14.11. Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гэрлэлтээ Монгол Улсад захиргааны ба шvvхийн журмаар цуцлуулж болно.

15 дугаар зvйл. Гэрлэлт сэргээх

15.1. Гэрлэлтээ цуцлуулсан хvмvvс эвлэрснээ хамтран илэрхийлж єргєдєл гаргасан бєгєєд єєр хvнтэй гэрлээгvй бол гэрлэлтийг сэргээнэ.

15.2. Сураггvй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хvн эргэн ирж, нєхєр буюу эхнэртэйгээ хамтран амьдрах хvсэлтээ гаргасан бєгєєд нєхєр буюу эхнэр нь єєр хvнтэй гэрлээгvй бол иргэний гэр бvлийн бvртгэлийн байгууллага гэрлэлтийг сэргээж болно.

ГУРАВДУГААР БYЛЭГ Гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хvчин тєгєлдєр бус гэж тооцох, тvvний vр дагавар
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ Гэр бvлийн эд хєрєнгийн харилцааны зохицуулалт
ТАВДУГААР БYЛЭГ Эцэг, эх, хvvхдийн хоорондын харилцаа
ЗУРГАДУГААР БYЛЭГ Тэжээн тэтгэх, тэтгvvлэхтэй холбогдсон харилцаа
ДОЛДУГААР БYЛЭГ Хvvхэд vрчлэх
НАЙМДУГААР БYЛЭГ Асран хамгаалах, харгалзан дэмжих, хvvхдийг гэр бvлдээ авч асран хvмvvжvvлэх
ЕСДYГЭЭР БYЛЭГ Бусад зvйл

НЭГДYГЭЭР БYЛЭГ Нийтлэг vндэслэл
ХОЁРДУГААР БYЛЭГ Гэрлэлтийн харилцаа vvсэх vндэслэл, гэрлэх нєхцєл, журам, гэрлэлт дуусгавар болох

ГУРАВДУГААР БYЛЭГ

Гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хvчин тєгєлдєр бус гэж тооцох, тvvний vр дагавар

16 дугаар зvйл. Гэрлэлтийг хvчин тєгєлдєр бус гэж тооцох

16.1. Энэ хуулийн 9-д заасныг зєрчиж гэрлэсэн, гэр бvл болох зорилгогvйгээр гэрлэлт бvртгvvлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхvл эрх нь зєрчигдсєн бусад хvний болон хvvхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шvvх гэрлэлтийг хvчин тєгєлдєр бус гэж тооцно.

16.2. Иргэний хуульд заасны дагуу иргэний эрх зvйн эрхийн бvрэн чадамжтай гэж зарлагдсан насанд хvрээгvй гэрлэгчийн ашиг сонирхлын vvднээс, эсхvл гэрлэлтээ хvчин тєгєлдєр бус гэж тооцуулахыг зєвшєєрєєгvй бол шvvх нэхэмжлэлийг хэрэгсэхгvй болгож болно.

17 дугаар зvйл. Гэрлэлтийг хvчин тєгєлдєр бус гэж тооцсоноос vvсэх vр дагавар

17.1. Гэрлэлтийг хvчин тєгєлдєр бус гэж тооцсоноос vvссэн эд хєрєнгийн маргааныг Иргэний хуулийн эд хєрєнгийг дундаа хэсгээр ємчлєх заалтын дагуу шvvх шийдвэрлэнэ.

17.2. Гэрлэлтийг хvчин тєгєлдєр бус гэж тооцсон тохиолдолд гэрлэгчдийн эд хєрєнгийн гэрээ хvчин тєгєлдєр бус байна.

17.3. Гэрлэлтийг хvчин тєгєлдєр бус гэж тооцсон нь энэ гэр бvлээс тєрсєн хvvхдийн эрх, ашиг сонирхолд нєлєєлєхгvй.

17.4. Гэрлэлтийг хvчин тєгєлдєр бус гэж тооцсоноос гэрлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсон нь тогтоогдсон бол эрх нь зєрчигдсєн тал єєрт учирсан материалын болон сэтгэл санааны хохирлыг буруутай этгээдээс Иргэний хуульд заасны дагуу гаргуулах эрхтэй.

18 дугаар зvйл. Гэрлэлт цуцлалтыг хvчин тєгєлдєр бус гэж тооцох

18.1. Бусдад учруулсан материалын хохирлыг нєхєн тєлєхєєс зайлсхийх зорилгоор, эсхvл хууль бус vйлдлээ халхавчлах vvднээс гэрлэлтээ хуурамчаар цуцлуулсан нь тогтоогдсон тохиолдолд шvvх гэрлэлт цуцлалтыг хvчин тєгєлдєр бус гэж тооцно.

19 дvгээр зvйл. Гэрлэлт цуцлалтыг хvчин тєгєлдєр бус гэж тооцсоноос vvсэх vр дагавар

19.1. Гэрлэлт цуцлалт хvчин тєгєлдєр бус гэж тооцогдвол гэрлэлтийг хvчин тєгєлдєр гэж vзнэ.

19.2. Энэ хуулийн 19.1-д заасан тохиолдолд бусдад учирсан хохирлыг гэр бvлийн гишvvдийн эд хєрєнгєєс Иргэний хуульд заасан журмаар гаргуулах бєгєєд бусад асуудлыг энэ хууль болон холбогдох бусад хуу

Ангилал : Huuli erh zui | Нийтэлсэн : Ariuna | Уншсан (2459) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. oyukaa :
    2014-09-09 21:36

    Sain bnuu.bi odoo 2 hvvhedtei.honorteigee batagalgaa baihgv.odoo bid 2 saltsan.bi 2 hvvhde ner deeree shiljvvlj avj boloh boluu.manaa nohor hotod bsihgvi ireed shvljvvleed og geheer chadahgvi namaig ooroo shiljvclj av geed baihiin.Nada tus bolooch haana handval ner shiljvvlej avj boloh ve?

  2. buyannemekh :
    2014-08-14 17:08

    hi my huu 2 nastai nadaar owgoldog ymaa huuhdiinhee owgiig aawaar in bolgphiin tuld bi hana handah estoi we

  3. sarnai :
    2014-08-10 20:32

    Nuhur gedeg nertei adguusnuudtai amidarah gej zowj baisnaas erthen salaad amidralaa bod bvsgvichvvdee salna gedeg daraagiin amidraliin ehlel yum shvv amjilt hvsie

  4. zoloo :
    2014-07-30 15:53

    sain bainuu? bi ehiigee nas barsnaas hoish asramjiin gazraar osson l doo. torson aavtaigaa hamt osoogu ee. medhiin huvd mdnee. tgd odoo bi ih surguulid surch bga surgaltiin tolboriin asuual tulagaraad bgaamaa. ovgoo soliulahgu zugeer l aaviinhaa aav baih erhiig ni hasuulah gsiinmaa.hervee hasuulchih ym bol buten onchin blood surguulinhaa toriin sangiin butsaltgui tuslamjind hamragdah ymaa. tiimees hasuulahiin tuld bi yah yostoi ve? nadad zovolgoo ogch tuslaach.

  5. zoloo :
    2014-07-30 15:51

    sain bainuu? bi ehiigee nas barsnaas hoish asramjiin gazraar osson l doo. torson aavtaigaa hamt osoogu ee. medhiin huvd mdnee. tgd odoo bi ih surguulid surch bga surgaltiin tolboriin asuual tulagaraad bgaamaa. ovgoo soliulahgu zugeer l aaviinhaa aav baih erhiig ni hasuulah gsiinmaa.hervee hasuulchih ym bol buten onchin blood surguulinhaa toriin sangiin butsaltgui tuslamjind hamragdah ymaa. tiimees hasuulahiin tuld bi yah yostoi ve? nadad zovolgoo ogch tuslaach.

  6. tsets :
    2014-02-26 10:03

    Sain bnu? Bi nohortoigo suugad 14 jil bolj bn. Odoo 2 huu, 1 ohintoi. ene huuli dr ger buliin margaani talaar bdgui um uu? jishee ni ; hen negniigee ug hel yriagara doromjloh, sanhuugin huvid neg ni ih mongo oldgoro, deerelheh ,geh zereg margaan garchirdeg. Iimerhuu asuudal ger buld baing garch bdag hana hend handhaa ch medehgui, nohortoigo yriltsaj uzsen bolovch erooso oilgodgui.

  7. tseeg :
    2014-01-19 13:21

    sn bnu nohor bid 2 dundaasaa 2 huuhedtei ma nohor arhi uuj agsam tavidag bolsnoos bolj bi salah bolood bna salaad jil 6 sar bolj bna nehemjlelee ogood 8 sar bolj bna odoogoor shuuh hural boloogui huselt ene ter gd hoish;ogdood l bna bid 4iin dund zuslangiin baishin 3 oroo bair bdag getel ma nohor eej ruugee bairaa shiliiltsen ma eejiin bair gd notloh barimtaar bid 4iin bair bolood bga l daa

  8. tseeg :
    2014-01-19 13:20

    sn bnu nohor bid 2 dundaasaa 2 huuhedtei ma nohor arhi uuj agsam tavidag bolsnoos bolj bi salah bolood bna salaad jil 6 sar bolj bna nehemjlelee ogood 8 sar bolj bna odoogoor shuuh hural boloogui huselt ene ter gd hoish;ogdood l bna bid 4iin dund zuslangiin baishin 3 oroo bair bdag getel ma nohor eej ruugee bairaa shiliiltsen ma eejiin bair gd notloh barimtaar bid 4iin bair bolood bga l daa

  9. uuchka :
    2014-01-15 09:37

    snu bi nohoroosoo salaad 2 jil bolj bga yaj batalgaagaa tsutsluulah we

  10. gerelee :
    2013-10-28 16:36

    bi nuhurteiguu gerlelte batluulad 4 jil bolj bn. 2 jiliin umnu manai nuhur neg huuhentei yawaldad bid 2 salah duhsun. tehde nuhur maani buruuga huleged butsad ewlersen. harin nuguu huuhen ni salj uguhgui yuma mungu tugrug neheel bid 2g hoorond ni herelduulj salgana huuhdig maani boogoor haraal hiilguulne gd yanz bureer daramtlah yum. bid 2 shuuh tsagdaad handah bolomtoi yu. iimerhu ger bul uimuulsen humuust onooh zahirgaanii hariutslaga gj bdag uu? hariulj tus bolooch

Сэтгэгдэлийн тоо : 17 Сэтгэгдэлийн хуудас 1 2 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл