Амьдрал бол диваажин

Уран зураг бол харах яруу найраг, Яруу найраг бол сонсох уран зураг...

Erunhii zurhai numiin ord

2012-01-01 19:55

Нумын орд (11/23-12/21) 

Махбодь:             Гал
Эзэн гариг:         Юпитер
Билэг тэмдэг:     Кентавр, цилиндр
Өнгө:                    Цэнхэр, хөх, чернилин ягаан
Чулуу:                   Номин, оюу, агат
Төмөрлөг:           Цайр
Сайн өдрүүд:     Пүрэв
Муу өдрүүд:        Лхагва
Азын тоо:            3, 6, 9, 3-т хуваагдах бүх тоо

ЗАН БАЙДАЛ
Нумын ордыхон их нийтэч, чин сэтгэлээсээ, нөхөрсөг, хүмүүстэй харьцахдаа шулуун шударга байдгаараа ялгардаг. Хамт олон түүний сэтгэл татам байдалд нь дуртай. Түүнд хорсол байдаггүй тул хүмүүст уурлаж, гомддоггүй. Түүний ухаан алдуулах шахам сануулга нь гэнэн, цагаан байдаг харин хүнийг санаандгүй доромжилсноо ойлгодоггүй. Тэр муу санаа агуулдаггүй, зүгээр л аргатай бус хүн. Хэт шулуун зан нь өөрт нь муу. Тэгэхдээ тэр өөрөө хамгийн эелдэг хүн гэдэгтээ итгэлтэй байдаг. "Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй шүү дээ" гэдэг үгийг тэр байнга хэлдэг. Тэр чин сэтгэлээсээ л хийдэг, худлаа ярихыг мэддэггүй. Юм бүхэнд үнэнч байдаг. Түүний аргатай бус зангийн цаана их ухаантай, өндөр зарчимтай хүн байдаг. Хурц оюун ухаан ба зорилгодоо тэмүүлсэн зэрэг зан байдлууд нь түүнийг ялагчдын тойрогт оруулдаг. Харин хааяа түүний ухаан нь хачин өвөрмөц болдог гэхдээ энэ нь өөрийгөө хамгаалах нэг хэлбэр. Учир нь Нум их эмзэг. Нум нь их сайн ой тогтоолтой, цаг хугацаа, нэрс, элдэв жижиг  сажиг зүйлс зэргийг сайн санадаг гэхдээ пальтогоо хаана тавьснаа мартаж тун чадна. Тэр байнга эд зүйлсээ хаядаг. Жинхэнэ Нум нь өгөөмөр, хөгжилтэй идеалист үзэлтэн. Инээдэм, хошин шогийг мэдэрч чаддаг. Жинхэнэ Нум нь яг л зургаан настай хүүхэд шиг, аливаад чин сэтгэлээсээ хандана. Тэр их хөдөлгөөнтэй, амьтанд хайртай, ном унших дуртай. Хурд ба спортод дуртай. Аюулд болон эрсдэлд татагддаг. Нумын ордыхон их аялах дуртай, бодолд нь юу байна яг үнэндээ ч тийм байна. Түүнд хүүхдэрхүү нэг юм байдаг. Амьдралын ноцтой, чухал байдлыг харахыг хүсдэггүй. Үүрэг хариуцлага гэж юу болохыг мэдэж ойлгодог ч үүнээс зайлсхийдэг.
Нум бол Галын тэмдэг тул их чалчаа ба жигтэй. Нум нууц хадгалж чаддаггүй. Тэр сэтгэл дотроо их үрэн таран хүн. Нум ямагт хөгжилтэй бас аз жаргалтай, олон найз нөхөдтэй. Бялдууч мөн түүний сайхан сэтгэлийг муу санаа агуулан ашиглах хэт эрээ цээргүй хүмүүст туйлын дургүй. Түүнд захирах зан гаргавал тэр гайхна. Түүнийг хавчиж хяхахад бас дургүй. Маш их эрх дураараа, хязгаарлагдмал байх дургүй. Хэцүү хүнд байдлаас гарц амархан олж чаддаг. Тэмцэх хэрэг гарвал зугтдаггүй, тусламж ч дууддаггүй, өөрийгөө маш сайн хамгаалж чаддаг. Амьдрал Нумыг дийлэх нь ховор байдаг. Тэр их өөдрөг үзэлтэй, маргаашийн өдөр өнөөдрийнхөөс илүү гоё, сайхан болно гэдэгт итгэдэг. Амьдралд туйлын их хайртай. Нум нь их агуу сэтгэлтэй, Нум - эрэгтэй мөнгө зээлүүлэхдээ яагаад танд хэрэг болсны учир шалтгааныг ч асуухгүй. Харин эмэгтэйчүүд нь өнчин хүүхдийг үрчилж мөн төөрсөн амьтныг дулаацуулж чадна. Энэ ордод төрсөн хүмүүс өөрийгөө ямагт төгс төгөлдөржүүлэхийг хүсдэг. Ихэвчлэн ахимаг, ойролцоогоор жар орчим насандаа том том амжилтанд хүрнэ.

ЭРҮҮЛ МЭНД
Нум нь ихэвчлэн спорт маягийн хөгжсөн биетэй, эрүүл чийрэг, урт удаан наслахдаа ухаан нь саруул ба ой тогтоомж нь сайн хэвээрээ л үлдэнэ. Ерөнхийдөө эрүүл мэнддээ анхаарал тавьдаг /эрт унтана, дунд зэрэг уудаг/ учир нь амьдралын идэвхтэй хэв маягаар амьдрахад нь хэрэгтэй. Гэвч хааяа өөрийн хөнгөмсөг зангаас болон хэт идэх ба согтууруулах ундаа уух хандлагатайгаасаа болж эрүүл мэндээ муудуулах эрсдэлтэй. Эмчийн зааваргүй дураараа эм тариа хэрэглэдэг. Түүний хамгийн эмзэг эрхтэнгүүд нь уушиг, элэг, цөс, гар, мөр, хөл, ташаа, гэдэс. Бэлхүүс, нурууны гоёо өвдөлттэй /люмбаго/ мөн арьсны өвчнөөр өвчилдөг /дерматоз/. Таргалах хандлагатай, ихэнх нь нас ахих тусам илүү намбатай болдог, гэхдээ ноомой, сул дорой болохгүй. Спортод дурласнаар гэмтэж болзошгүй, гэхдээ Нум нь өвчний эсрэг шаргуу эсэргүүцэж эдгээдэг. Удаан өвдөж, оронд удаан хэвтэж чаддаггүй.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Нум нь залуу наснаасаа өөрийн боломж бололцоогоо хэт үнэлдэг хүн. Эхэндээ тэр сэтгэл өндөр байдаг. Амьдралынхаа турш нэгэн хэвийн, эгэл жирийн ажил хийнэ гэж төсөөлж чаддаггүй. Сонирхолтой, нийтэд чухал ажлыг хийх хүсэлтэй. Эрч хүчтэй, идэвхтэй, ажилдаа том амжилтанд хүрдэг. Нум байнга сурахыг мөн шинэ зүйлийг танихыг хүсдэг. Хамгийн гарамгай гүн ухаанчид энэ ордод төрсөн. Энэ бол дэвшилтэт үзэл бодолтой хүмүүс. Нумд удирдах ажил илүү зохимжтой. Хэтэрхий хэцүү ажилд тохирохгүй. Ажлаа солих дургүй, ер нь сонгосон ажлаасаа л барина. Дуртай ажилдаа урамтай ханддаг. Нум - эмэгтэй нь ажил албандаа эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн урагшилдаг мөн өрсөлдөж чадна. Хамт олны дунд ажиллах нь түүнд илүү тохиромжтой мөн өөрөө ч дуртай. Захиргаатай харьцах харьцаа нь эсвэл хүндэтгэсэн, эсвэл харшилдаантай байдаг. Бусад ордыг бодвол хөлсний ажилчид ба эмэгтэй эзэд ихэвчлэн энэ ордныхон байдаг. Нөгөө талаар тэр сайн цалинжих чадваргүй. Азгүйтэх нь их байдаг. Зөвхөн талхны мөнгөө олж амьдралаа барна гэсэн бодол ч бий. Нум нь булхайтай хөзөрчин, дамын наймаачин байж болох талтай. Түүнд тохь тухтай байдал ихээхэн хэрэгцээтэй. Харин мөнгөний гачаалд ордог нь өөрийн хэт эрх дураараа зангаас эсвэл мөнгөний асуудалд амарлингуй байдгаас болдог.
Нум амьтанд хайртай тул малын эмч эсвэл гүн ухаанч лам, сүмийн ажилтан ба шашны номлогч болдог байна. Гайхамшигтай сайн уран илтгэгч, лектор, нийгмийн зүтгэлтэн, улс төрч болно. Нумын үйл ажиллагааны хир хэмжээ их өргөн: гарамгай тамирчин, машины болон морины уралдаанч, анчин, ботаникч, химич, инженер, эмч, мужаан, тогооч, сурвалжлагч, орчуулагч, хуульч, шүүгч, зочид буудлын болон казиногийн эзэн, худалдаачин зэрэг болно.
 

ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Нум нь Галд харьяалагддаг тул гал асахад агаар хэрэгтэй учраас Агаар эсвэл Гал махбодиос найз нөхдөө, амьдралын ханиа сонгосон нь дээр. Устай харшиж,газартай зөрчилдөнө. Нум нь галын тэмдэг ч Хониных ба Арслангийнх шиг үнсэн доторх цог мэт тайван гал биш. Нумын гал нь нэг бол гэнэт аянга цахилгаан мэт цахиж нэг бол гэнэт алга болдог. Заримдаа түймэр мэт. Сумаа хаашаа харваснаас шалтгаалж Нум нь хоёр янз байдаг. Эхний Нум нь дээшээ, оюун санааны оргилд тэмүүлсэн байдаг. Бүх талаараа өөрөөс нь илүү, давуу, төгс төгөлдөр хүнийг хайдаг. Цэвэр ариун тачаал хүслийг сонгосон хүнтэйгээ хуваалцдаг. Дараагийн Нум нь уудам, далайцтай зорилгыг сонгодог. Биелшгүй мөрөөдөлд автдаггүй. Түүний хайр дурлалын бай хязгааргүй. Хайр дурлал нь түүний хувьд спорт, адал явдал юм. Нум бол ганц биеийн тэмдэг. Тэр амархан дурлаж бас амархан хөрдөг. Нум нь гэрлэхээ хурдан шийдэж чаддаггүй, цагхугацаа их авна. Түүнийг "барьж авах" тун хэцүү. Харин нэгэнт л гэр бүлтэй болохоор шийдсэн бол гэр бүл нь их аз жаргалтай болно. Азгүй гэрлэлт ховор тохиолддог. Хайр дурлалдаа тийм ч романтик биш гэхдээ сонгосон хүнийхээ зөвхөн сайн зан чанаруудыг л олж харахыг хичээдэг мөн чин үнэнчээр ханддаг. Тэр өмчирхөг зантай биш, түүний хардалт нь гайгүй. Түүнийг үнэнч биш гэдэгт нь буруутгавал тэр тэвчиж тэсэхгүй. Хэрүүл хийснийхээ дараа гэмшиж эвлэрэхийг хичээдэг. Нумын эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч эргэн тойрноос ялгарч байгаа хүнийг сонгодог. Энэ хүн нь өөр нийгмийн өөр орны өөр шашны хүн байж ч болох ба өөр орон руу шилжин тэндээ амьдарч чадна. Хотын захад амьдрахыг эрхэмлэдэг, түүнд нар, агаар их хэрэгтэй. Эрх чөлөөг мэдрэх дуртай. Нум амьдралыг баяр болгож чаддаг ховор чадвартай. Спортоор хичээллэх, өөрийгөө боловсруулах, аялах, гүн ухаан судлах зэрэгт цаг гаргадаг. Энэ ордонд төрсөн хүмүүс: Нострадамус, Мария Стюарт, Бетховен, Марк Твен, Плеханов, Сталин, Черчилль, Де Голль, Жуков, Карнеги, Дисней.

НУМ-ЭРЭГТЭЙ
Энэ хүн төлөв төвшин, гүн ухаанч хүн. Нумын тэмдэг нь - нумаар сум харваж буй кентавр, энэ нь түүний хоёрдмолыг билэгддэг: нэг талаас маш хөгжсөн, нөгөө талаас эгэл жирийн. Эхний янз бол эрдэмтэн, улс төрч, гүн ухаанч янзтай. Энэ бол байлдагч, түүний байлдааны талбай нь лаборатори, танхим, индэр зэрэг болдог. Хэдий тэр хөгжилтэй ба сайхан сэтгэлтэй ч хааяа хүртэшгүй зүйлд хүрэх гэж зовдог. Тэр их сонин хүн. Дараагийн Нум бол цэрэг, далайчин, далайн дээрэмчин, тэнүүлч, балмад этгээд янзтай. Тэр маш их амьдралын эрч хүчтэй, их идэвхтэй, түүнд эмэгтэйчүүд их татагддаг. Эрэлхэг зоригтой, номхотгошгүй, хөдөлгөөнтэй, адал явдалд дуртай.
Түүний хамгаалж, өмгөөлж эсвэл тэмцэж байгаа бүхий л зүйлс нь гэрлэхэд нь маш бага хугацаа үлдээдэг. Түүнийг өөртөө татахын тулд юуны өмнө унаж яваа морьноос нь буулгаад, түүнийг ямагт хүрээлж байдаг тойрон хүрээлэгчдээс нь холдуулах хэрэгтэй. Тэр таныг агаарт шидэж харин барьж авахаа мартаж мэдэх хүн. Нум нь их өөдрөг үзэлтэй, тун итгэмтгий, гэнэн учир ихэвчлэн гэнэддэг. Гэвч тэр хоосон мөрөөдөгч биш. Түүний мөрөөдөл боломжгүй, бодлогогүй мэт харагдавч танин мэдэх, логик тал нь зүйд нийцсэн байдаг. Тэгээд ч хүмүүс түүний тэмүүллийг сайшаадаггүй мөн биелэхээс нь өмнө үгүй хийхийг хичээцгээдэг. Хувь заяа нь түүнд ямагт туслаж байдаг азтай хүн ба хааяа энэ нь бүр шударга биш юм шиг санагдана. Ийм азтай болохоор хувь заяаны хүнд цохилтын дараа буцаад хөл дээрээ амархан зогсдог. Энэ нь бас хайр дурлалд ч байдаг. Худал хуурмагт дургүй тул хүний чин үнэн сэтгэлийг ямагт хайдаг. Түүнийг дайсангүй гэж хэл болохгүй гэхдээ бусад ордыг бодвол илүү бага. Тэр хүмүүст илэн далангүй сануулга өгснөөр тэд нар нь түүнд гомддог, гэхдээ тэр хорон санаагүй гэдгийг нь ойлгодог учраас түүнийг амархан уучилдаг. Нумын дутагдал бол ёс алдах болон анхааралгүй хайнга зан мөн. Гэхдээ тэр зориуд хэрцгий зан гаргадаггүй. Түүний яриа их шулуун, ямагт үнэн зөв байдаг ба бодож байгаагаа л хэлдэг.
Хөгжилтэй ба хорон муу санаагүй Нум ямагт гоёмсог зүйлс бас мэдээж үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд рүү тэмүүлдэг. Тэр төрөлхийн романтик. Нөхцөл байдлаа өөрчлөх хүсэл нь түүний амьдралын үзэл онолыг тодорхойлж байгаа юм. Тэрээр баруун зүүнгүй хайр дурлалын элдэв явдалтай орооцолддог ч хүчтэй дасаж татагддаггүй. Эмэгтэй хүнтэй харьцах харьцаагаа хөнгөн хүлээж авдаг. Өөрт нь дассан байдал хэрэггүй, түүгээр ч барахгүй энэ нь түүнийг хүндрүүлдэг. Хэдий секс болон эмэгтэйчүүд түүнд маш их таашаал өгдөг ч тэд түүний амьдралыг тодорхойлохгүй. Тэдэнд тоомсоргүй ханддаггүй харин ч бүр чин сэтгэлээсээ хайр дурлалд итгэдэг гэхдээ нэг эмэгтэйгээс амархан уйдаж залхдаг. Тэр эмэгтэй хүнд өөрийгөө бүхлээр нь зориулчаад дараа нь харамсахгүйгээр түүнээсээ салж чадна. Түүнд зөвхөн сайхан дурсамж л үлдэнэ. Түүнийг барих хэцүү. Тэр ямагт явж байдаг ба урт удаан хугацааны холбоонд тохирохгүй хүн. Эмэгтэйчүүд ийм эрэгтэй хүний төлөө харамсах нь ховор байдаг.
Түүний зан байдал нь ямар ч эмэгтэйг гомдооно. Эмэгтэй хүнийг анх хараад "чи миний янаг амраг болох тун боломжийн эмэгтэй байна" гэж хэлэхэд тухайн эмэгтэй нь зөвшөөрөөд бэлэн болонгуут тэр "эрэгтэй хүн янаг амрагаа сонгохдоо маш хөөрхөн эмэгтэйг л сонгодог юм" гэж гэмгүйхэн тайлбарлана. Үүнийг нь сонссон эмэгтэй баясч түүнд гомдохоо болино. Эмэгтэйчүүдэд сэтгэгдэл төрүүлж чаддаг. Түүний сэтгэлийг эзэмдэнгүүт та түүний хууль ёсны эхнэр болно гэж. шийдэж магадгүй. Та үүн дээр эндүүрнэ учир нь тэр таныг янаг амрагаа болгоё л гэсэн бол та эхнэр нь биш янаг амраг нь л болно. Нумд татагдсан эмэгтэйчүүд түүнд татагдсандаа их харамсдаг. Нум нь хөнгөн хайр дурлалын харьцааг эрхэмлэдэг. Гэхдээ үнэн шударгаар гэрлэх зорилгогүй байж тантай гэрлэнэ гэж хэзээ ч амлахгүй. Түүний хайр дурлал нь маш өнгөцхөн байдаг. Танд Нумын илэн далангүй ба үнэнч шударга зан нь таалагдаж болно. Тэр бүр урьд өмнө болсон хайр дурлалаа ярихад нь ч та дургүйцэхгүй байх.
Хааяа тэр гэрлэх шаардлагатай болдог. Гэхдээ ийм үед эмэгтэй нь түрүүлж энэхүү саналыг гаргадаг. Хэрэв та түүнийг цагыг нь тааруулаад барьж чадвал танийг түүнд тохирч байна гэж шийдээд гэрлэнэ. Гэхдээ ийм гэрлэлт гарцаагүй салахад хүргэнэ. Түүнтэй холбогдсон эмэгтэйчүүд холбоогоо бодит байдлаас илүү ирээдүйтэй чухал гэж эндүүрдэг. Эмэгтэйчүүд бат бөх харьцаанд найдаж байхад Нум нь зөвхөн хайр сэтгэлийн хөнгөн харьцаа хайж байдаг. Нум сээтэгнэх дуртай, гэхдээ түүнд зөвхөн секс хэрэггүй. Түүнд олон янзын байдал таалагддаг. Хэрвээ эмэгтэй нь түүнд дасч эхэлж байгааг мэдэрвэл бүгдийг тоглоом болгоод түүнээс сална. Та түүнийг бүх хөөрхөн хүүхнүүдийг сонирхож байдагт нь буруутгаж зэмлэдэг харин тэр хариуд нь бүгдэнтэй нь нөхөрсөг, найрсаг байхыг хичээж байна л гэж хэлнэ. Хэрвээ та түүнийгээ алдахыг хүсэхгүй байгаа бол хартай, сэрдэмтгий байх хэрэггүй, түүнд эрх чөлөөг олго. Түүнээс элдэв юм битгий асуу, орхино гэдгээрээ битгий сүрдүүлээрэй.
Тэр амьдралд яаж хандаж байна яг түүн шиг та хандвал түүний эхнэр болж чадна. Та энэ эрэгтэйд хүссэн бүхнийг нь өгөх ёстой. Та өөрийнхөө амьдралыг удирдахыг нь зөвшөөр, түүний сонирхолыг нь хуваалц, түүнтэй хамт спортод дуртай бол, спортод, аялалд дуртай бол аялалд яв. Түүнд та өөрийнхөө сайхан сэтгэл, өгөөмөр ба эелдэг зангаа зориул, хэрүүл маргаан бүүүүсгэ. Тэр мөрөөдлөө биелүүлэхэд нь бүү саад бол, энэ үед нь та өөр юмхий. Гэхдээ бас таныг бүрэн захирч болохгүйг ойлгуул, та ч гэсэн эрх чөлөөтэй хүн. Магадгүй, нэгэн өдөр тэр танд "эмэгтэй хүнээс хайгаад байсан бараг бүх юм чамд байна" гэж хэлнэ.
Гэрлэлтийн дараа та их аялах болно тииймээс бэлэн байгаарай. Түүнд эрх чөлөө олгож харин өөрөө бүх юмыг хий. Яагаад гэвэл та түүнийг яагаад ч зогсоож чадахгүй, тэртэй тэргүй тэр өөрөө хүсвэл явна. Хэрвээ тэр буруу үйл хийвэл үүнийгээ хэлнэ. Нум нь хамгийн үнэнч биш нөхрүүд байдаг. Өөр эмэгтэйтэй байх нь эр хүний онцгой эрх гэж үздэг мөн өөрийнхөө эр хүний чанарыг мэдрэх дуртэй. Ийм л учраас ан агнах дуртай байдаг. Тэр таныг хэт илт шүүмжилж чадна, та үүнд нь дасах хэрэгтэй бас түүний гомдоосон найз нөхдийг тайтгаруулах болно. Харин Нум өөрөө ямар ч шүүмжлэлийг хүлээн авдаггүй. Нум - нөхөр тансаг ба тохь тухтай байх дуртай. Түүний бодлоор эхнэр хүн гэр орноо чадварлаг авч явах, эр нөхрийнхөө эзгүйд бүх асуудлаа шийдсэн байх мөн гэр орондоо дулаан уур амьсгал бий болгох ёстой. Тэр спортод дуртай, тиймээс телевизээр та түүнтэй хамт спорт үзэж магадгүй. Хэрвээ та их дур булаасан бол хамт олныхоо дунд таныг дагуулж явна. Хүнтэй харьцаж чаддаггүй уйтгартай эмэгтэйд дургүй. Таны авъяасаар бахархахыг хүснэ тиймээс энэ нь үнэхээр танд байдаг бол нуух хэрэггүй. Тэр жоохон этгээд маягийн. Хувцасны чанарыг нь эрхэмлэдэг, импортын свитер, ороолт, өө сэвгүй оёсон костюм зэрэгт дуртай. Ихэвчлэн хээнцэрдүү харагддаг. Бага хүүхдэд нэг их дуртай биш өсвөр насны хүүхдүүдтэй харьцах нь илүү таалагддаг: тэдэнтэй хамт аялалд явах, спортоор хичээллэх г.м. Эрэгтэй хүүхдэд илүү талтай, гэхдээ эмэгтэй хүүхэдтэй ч эелдэг зөөлөн байдаг. Нумын ухаан болон мэдрэхүй нь адилхан хүчтэй хөгжсөн тул зөв, ухаалаг үйл хийх нь ховор. Тэр бүдрээд унасэн бол босоод эхнээс нь эхэлдэг. Үнэнч шударга сэтгэлтэй тул түүнийг бараг юм бүхэн дээр өршөөж, уучилж болно.

НУМ-ЭМЭГТЭЙ
Эдгээр эмэгтэйчүүд нь ч гэсэн хоёр янз байдаг. Эхнийх нь - эрэгтэй хүүхдийн зантэй эмэгтэй. Хөдөлгөөн, спортод хамгаас илүү дуртай. Гэрлэлт, гэр бүлийн амьдралд дасах нь хэцүү. Эрх дураараа, овилгогүй, бардам, дайчин. Хөдөлгөөнтэй, овсгоотой, хашир тэрээр аливаа ажилд амжилтанд хүрдэг. Энэ эмэгтэй юм бүхнээрээ эрэгтэй хүнтэй эн зэрэгцэхийг тэмүүлдэг. Нум - эмэгтэй Төвдөд байдаг эрэгтэйчүүдийн гандан орж эрэгтэй лам нарын амьдралын тухай шуугиант мэдээ бичихийн тулд хөхөө огтолсон гэдэг түүх ч бий. Эдгээр эмэгтэйчүүдийн дунд лесби - эмэгтэйчүүд их байдаг. Өмссөн хувцас нь түүний зан араншинг илэрхийлдэг: костюм, спорт маягийн өмд, жакет, богино тайрсан үс. Гэвч жинхэнэ эмэгтэй шиг бас хувцасладаг: гоё даашинз, үслэг эдлэл, үнэтэй гоёл чимэглэл, сүүлийн үеийн үсний тайралт. Хувцсанд нь чанар харагдана. Дараагийн янзад - дээд язгууртан эмэгтэй, эрх чөлөөтэй маягийн ухаантэй, атгаг сэжиг байхгүй хүн. Эрэгтэйчүүд түүнийг шагшин биширч, индэрт гаргахад, түүнд мэхийн ёслоход тэр дуртай. Түүнээс урвахыг өршөөхгүй. Гэвч хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд бүхнийг хийнэ. Харъяат байх дургүй тул эрх чөлөөт хайр дурлалын явдлыг эрхэмлэдэг. Сексийн хувьд тэр бүтээлч ба бууршгүй. Секс нь түүний хувьд амьдрал ахуйгаа бүхэл бүтнээр нь мэдрэх боломж тиймээс аль болох их таашаал авахыг тэмүүлнэ. Хөгжилтэй, сонирхолтой тэрээр амьдралыг үнэлж чаддаг - хайр дурлал, ажил, урлаг, спорт г.м. Тэр их амьдралын баяр баясгалантай ба уран, зөгнөлт сэтгэмжээр дүүрэн байдаг. Түүнтэй хэзээ ч уйдахгүй. Нум - эмэгтэй эр хүнийг сонгохдоо өөртөө таарсан, тохирсныг сонгодог учир нь тэр өөрийн хүслээ бүрэн хангаж чадсан үедээ л жинхэнээсээ аз жаргалтай байдаг. Гэр бүлийн амьдралд тэр их чухал ханддаг ба гэр бүлээ нийцтэй болгохыг хичээдэг. Гэхдээ амьдралаас таашаал авах хүсэл нь номхотгошгүй тул энэ нь түүнийг гэр бүлийн амьдралаас холдуулдаг тал бий. Түүний гадуур зугаалдаг явдалд нь тэсвэр тэвчээртэй ханддаг эр нөхөр хэрэгтэй. Эр нөхрийнхөө ийм явдалд ч тэвчээртэй ханддаг учир нь өөрийнхөө үнэ цэнийг сайн мэднэ. Нум - эмэгтэй нь этгээд маягийн, урлаг, ном, гялалзсан хамт олон зэрэгт дуртай. Эвгүй байдалд оруулах асуулт тавих ба илэн далангүй юм хэлэх зэрэг нь таныг гайхшруулна. Таны сонсохыг хүссэн бүхнийг тэр хэлдэггүй. Энэ эмэгтэй шулуун, учир нь тэр байгаа юмыг байгаагаар нь л хардаг. Энэ нь мэдээж бас нэг авъяас. Тэр бас сайхан үгс ч урсгадаг. Нөхөрсөг мөн илэн далангүй энэ эмэгтэй өөрийн дур булаасан байдлаараа таны зүрхийг бүр ухрах чадваргүй болтол чинь эзэмдэж чадна. Тэр их ухамсартай, зүй тогтоолтой, ямар ч нөхцөл байдалд сайн сайханд итгэж аз жаргалтай байж чаддаг. Өөрт нь ашиггүй байсанч бай та үнэн үг сонсмооргүй байсан ч хамаагүй Нум - эмэгтэй хэзээ ч худлаа ярьдаггүй. Үнэн үг хэлснийх нь хариуд уурлаж, хашгирах хэрэггүй тэгвэл тэр гомдсондоо тэсэрч магадгүй. Тэр их эрх чөлөөтэй тул ганцаараа амьдарч чадна.Тэд нэг газраа удаан байх дургүй. Энэ ордныхон эрэгтэй эмэгтэй аль нь ч төрөл төрөгсдөөсөө холхон байдаг. Нум - эмэгтэй нь байнгын хөдөлгөөнд дуртай. Ямар нэгэн юм түүнээс хүсч байвал зүгээр л гуй, хэзээ ч битгий шаардаарай. Түүнийг шахаж, захирч, тушаахад тэр туйлын дургүй. Ийм аргыг тэр аймшгийн гэж үздэг. Түүнийг хүчээр албадах юм бол төрсөн ээж нь ч бай, хайрт хархүү нь ч бай үгэнд нь орохгүй. Гэхдээ үүн дээр нэг анхаарах юм байна. Хэдийгээр захирагдах дургүй ч, та юм бүхэн дээр хатуу байх хэрэгтэй, учир нь сул дорой эрчүүдэд тэр туйлын дургүй. Та түүнтэй яг бүсгүй хүнтэй харьцаж байна гэдгээ мэдрүүлбэл түүнд таатай байх болно. Харин Нум - эмэгтэй нь хайрт хархүүгийнхээ төлөө ч өөрийнхөө хувь хүнийхээ зан чанарыг үгүй хийхгүй. Түүнд номхон, дуулгавартай зан байдаггүй. Эдгээр ордны эмэгтэйчүүдийн ихэнх нь нөхөрлөлийг хайр дурлалтай андуурдаг. Нэлээн илэн далангүй байдаг ч сээтэгнэдэггүй. Юу мэдэрч байна яг тэгж л ярьдаг ба үйлддэг. Түүний хэт илэн далангүй зан нь бусдад буруу бодол төрүүлж магад. Энэ бол маш их сэтгэлийн тэнхээтэй эмэгтэй. Түүний бардам зан хэцүү нөхцөл байдлаас авардаг. Зүрх сэтгэлийнхээ шаналалыг тоглоом тохуу болгож чаддаг. Таниас хагацахдаа зөндөө их уйлах боловч таньтай үүсгэсэн хайрын харьцаа нь ердөө л нэг түр зуурын явдал байсан гэж найзууддаа хэлнэ.
Нумын үнэнч шударга занд нь эргэлзвэл түүнийг эгдүүцэхэд хүргэнэ. Эрчүүд Нум - эмэгтэйг ихэвчлэн буруугаар хүлээж авдаг. Хэрвээ тэр ямарч хайрын явдал үүсгэх бодолгүйгээр илт сээтэгнэж байвал хүйтэн, сэтгэлгүй эмэгтэйн юм гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Харин яг үнэн хэрэг дээрээ тэрээр бүр гэртээ хөгширсөн эмэгтэй болж ч болно. Тэгэхдээ хортой, ууртай, үглээ болдоггүй. Эрэгтэй хүнийг орлуулах мөн өөрийгөө завгүй болгох зөндөө олон сонирхолтой зүйлс түүнд ямагт хангалттай байдаг. Нум - эмэгтэй нь итгэмээргүй идеалист хүн. Өөрийн эрх чөлөөг их үнэлдэг, түүнийг гэрлүүлэхийн тулд та нэлээн хүч зарцуулна. Эрэгтэйчүүдтэй харьцах түүний харьцаанд элдэв ёсорхол байдаггүй, учир нь өөрийгөө эд нартай эн тэнцүү гэж Үздэг. Гэвч түүнд бүсгүй шинж байлгүй яахав. Нум - эмэгтэйд хартай эр нөхөр тохирохгүй, учир нь тэр нөхөртөө үнэнч биш байж болно гэж үздэг. Нум - эмэгтэй нь адал явдалд /авантюр/ их дуртай, түүнд амьдралын эрч хүч ямагт буцалж байдаг. Түүний хувьд хамгийн чухал нь өөрийгөө илэрхийлэх, тодруулах. Өдөр тутмын эгэл жирийн байдалд үнэхээр дургүй, тийм учраас хайрт хархүүгээ өглөөнөөс орой хүртэл ажиллахыг хэзээ ч албадахгүй. Мөнгөн дээр тогтдог амьдрал түүнд сонин биш. Тэр их үнэнч шударга тиймээс өөрийн нэр төр мөн хүмүүс түүний талаар юу бодож байгаа зэрэгт жаахан хөнгөмсөгөөр ханддаг. Ер нь бол түүнийг эрчүүд хүрээлсэн байдаг гэхдээ тэр өөрийнхөө ёс суртахууныг өө сэвгүй гэж мэддэг, энэ нь түүний хувьд цорын ганц чухал зүйл. Давхар утгыг нь ойлгоогүй болохоор шальдар бульдар онигоо сонсоод инээж магадгүй. Далд утга ба хоёр тийшээ ажиллах зэргийг Нум нь ихэвчлэн ойлгодоггүй, тэр их итгэмтгий, гэнэн, энэ нь түүнийг эмзэг болгодог. Ухаан болон зүй тогтоол Нум - эмэгтэйн зүрхийг хамгаалдаггүй, зүрх нь ихэвчлэн эмтэрсэн байдаг. Нум -эмэгтэй нь жоохон болхи, эв хавгүй. Та түүнийг ажиглаад үзээрэй, тэр гудамжаар гоёмсог гунхан алхаж явж байгаад замын хажуу дах довжоонд бүдэрнэ, тэнцвэрээ олохын тулд мухлагнаас барих мөртөө хэдэн хайрцаг унагаана. Гэхдээ түүний амьдралын баяр баясгалан, найрсаг ба нөхөрсөг зан нь байдлыг авардаг. Ийм үед тэр болхи гөлөгийг санагдуулна. Нум - эмэгтэйн идэх дур нь гайхалтай сайн, чанартай, сайхан дарс болон амттай хоол зэрэгт дуртай; чанартай хувцас худалдан авдаг, мөнгөө хайрлахгүйгаар тав тухтай аялдаг. Мөнгөний төлөө мөнгө нь түүнд сонин биш. Тайзны гэрэл чийдэнд дуртай тул тайзан дээр гарч чаддаг. Тэр өөрийн ажил албаа таны төлөө орхино гэж бүү найд. Таныг эсвэл үзэгчдийг сонгох ёстой гэж түүнийг бүү албад. Хэсэг хугацааны дараа тайз болон үзэгчид түүнийг уйдаана тэгээд гэр лүүгээ буцаад ирнэ. Үнэн шударга бол - сайхан зүйл харин худал хуурмаг бол - муухай зүйл гэж үздэг хүн л түүнд хэрэгтэй. Тэр аялахад ямагт бэлэн байдаг түүнийг гэртээ барих боломжгүй. Түүнтэй хамт амралтанд яв эсвэл түүнд итгээд ганцаар нь явуул. Хайр дурлал болон гэрлэлт зэрэгт жаахан хүйтэн ханддаг хандлага ньтүүнд мэдрэмж дутагдаж байгаа юм шиг санагдуулна, гэвч тийм биш. Хайр дурлалын уян нялуун кино эсвэл зохиол уншихдаа тэр уйлдаг. Магадгүй таны хамгийн анх өгч байсан хайрын захиаг ч хадгална. Тэр муугүй гэрийн эзэгтэй ч байнга тоос арчих шаардлага, эмх замбараатай байлгах, ороо хураах зэрэг нь түүнд ядаргаатай байдаг. Энэ бүхнийг тэр үзэн ядна. Гэрийн үйлчлэгчид энэ бүхнийг дуртайяэ даатгана. Тэр өөрийн байртай тохиолдолд, бусдын тусламжийг авах бололцоогүй байвал бүх хүч тэнхээгээ зарцуулаад гэрээ эмх замбараатай байлгахыг хичээнэ. Энэ эмэгтэйн бардам зан нь гэрт шаардлагтай юм бүхний гхийхэд хүргэнэ. Нэгдүгээрт, түүнийг гоо үзэсгэлэн ба цэвэр цэмцгэр байдал хүрээлсэн байх ёстой; хоёрдугаарт, түүний өмнөөс хэн ч хийхгүй гэдгийг тэр ойлгодог. Хоол хийх чадварынх нь тухай тодорхой нэг юм хэлэхэд хэцүү, учир нь түүнд хоол хийх онцгой хүсэл байдаггүй. Хэрвээ тэр жинхэнээсээ гомдсон бол зан араншин нь хорсол болж хувирна, гэхдээ өгүүлбэрээ дуусгаж амжилгүй юу хэлснээ мартчихдаг. Тэр хэзээ ч гутранги хүнтэй хамт байж чадахгүй. Нум - эмэгтэйн хүүхдүүд өөрийг нь шүтэн хайрлах болно. Ер нь хүүхдүүдтэй эвтэй байж чаддаг ба тэд нарын дунд байх дуртай. Түүний гэр үргэлж хүүхдүүдийнх нь найз нөхдөөр дүүрсэн байдаг. Эхийн үүрэг Нум - эмэгтэйг ядраадаггүй, тэр эрч хүчтэйгээр үүргээ биелүүлж чаддаг. Зочдоо түүн шиг сайхан гоёмсгоор угтаж, хүлээж авч, зугаацуулж чаддаг хүн байхгүй. Тэр зочидтойгоо ямагт нөхөрсөг, найрсаг байдаг. Өөрсдийг нь дуртайяа хүлээж авдгийг зочид нь ч ямагт мэдрэх болно. Та түүнийг чөлөөтэй байлгавал тэр танд үнэнч, танд итгэж мөн таныг хайрлана. Эдгээр зүйлс нь түүний хувьд хуваагдашгүй. Өөрийн хайраа өгснөөр бас нөхөрлөлөө ч өгдөг.
 
БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
    * Нум Хонь руу хүчтэй татагдана, хэдий эдгээр хоёрт нийтлэг юм их байгаа ч гэрлэлт нь таагүй байна.
    * Үхэртэй хайр дурлал үүснэ ба харилцан бие биеэ таална. Гэрлэлт нь нийцтэй байнэ.
    * Ихэртэй гэрлэлт нь таагүй байна.
    * Мэлхий Нумыг хайрлана, Нумын эрх чөлөөтэй байдал нь түүнийг их зовооход хүргэнэ. Гэхдээ Нумын амьдралын эрч хүч Мэлхийг өөрчлөх чадвартай.
    * Нум ба Арслангийн хооронд нийтлэг зүйлс их байдаг: чин үнэнч, тэсвэргүй, үнэнч шударга мөн адилхан зан араншинтай. Гэрлэлт нь аз жаргалтай байна.
    * Хэдий Охин ба Нум бие биедээ татагдах ч хоорондох гэрлэлт нь азгүйтнэ.
    * Жинлүүр ба Нум бие биетэйгээ эвээ амархан олно, бат бөх гэр бүл болно.
    * Хилэнц ба Нум нь бие биеэ хүндэлдэг, тэдний хооронд нөхөрлөл ба хамтран ажиллах нь амархан.
    * Матар, Нум хоёр олон нийтлэг сонирхолуудтай, Матрын чухал байдал Нумд нэмэр болно. Бие биедээ татагдвал аз жаргалтай гэр бүл болно.
    * Хумхтай гэр бүл болвол нийцтэй байна. Хоёулаа идэвхтэй, хөдөлгөөнтэй, бие биеэ их таашаана. Аз жаргалтай гэр бүлд нь саад болох цорын ганц зүйл бол Нумын тогтворгүй байдал.
    * Нум ба Загас бие биедээ их хүчтэй татагдана гэвч хоорондоо зарчмын зөрчилдөөнтэй байдаг тул гэр бүл нь аз жаргалтай байх нь ховор.

НУМЫНХАН БУСАД ОРДТОЙ ЗОХИЦОХ НЬ

Эрэгтэй нум-Эмэгтэй матар
Эрэгтэй нуманд таны өхөөрдөм эмэгтэйлэг төрх таалагдах ба та түүнд амьдралаас юу хүсч буйгаа мэддэг юм шиг санагдана. Магадгүй та бага зэргийн хулчгар, даруухан байх, гэхдээ хэрэв тэр таны дуулгавартай, үйлчлэмтгий гэдгийг мэдвэл шууд таных болно. Хоёулаа ухаалаг, зөв бодолтой боловч ямар нэгэн чухал ажил хариуцах бол та илүү дээр. Та хамтрагчийнхаа мөрөөдөлд нэг их итгэдэггүй. Тэр хааяа будлиу болчихдог, та түүний ширүүн үг, болхи бүдүүлэг байдалд нь гомдох хэрэггүй. Тэр хэнд ч муу зүйл хүсдэггүй. Тэр таны хүйтэн хөндий багны цаана хүчтэй мэдрэмж, хэтэрхий ганцаармал байдал нуугдаж буйг амархан ойлгоно. Тэгээд таныг улам илүү хайрлаж хамгаалахыг хүснэ.

Эмэгтэй нум-Эрэгтэй матар
Танд сэтгэлийн итгэл өгч чадах эр хүн хэрэгтэй ба матрын эрэгтэй яг тэр эр мөн. Та түүний заримдаа даруу дуугүй болдгийг нь үл тоон, наалинхай сайхан аашинд нь дурлана. Тэр эелдэг биш, дээрэлхүү нэгэн байхад та үүний зөв хүмүүжилтэй, эелдэг, бусад хүмүүстэй хүндэтгэж харьцдагийг нь л зөвхөн харна. Үүнээс гадна тэр шийдэмгий, олон ааштай ба өөрийн болон та 2-ын хувьд чухал гэж боддог, нийгмийн болон санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд зөвхөн өөрийнхөө ажлыг л хийдэг. Гэхдээ та болгоомжлоорой. Хэдий та уучилж чаддаг ч уучлалт гуйж чаддаггүй. Заримдаа та 2-ын дээгүүр бүрхдэг үүлийг хөөхийн тулд таны уучлалт гуйх нь хэрэг болно.

Эмэгтэй нум-Эрэгтэй бумба
Нум болон бумба нь 2 биедээ сайхан тохирох ба та хоёрын холбоо амжилттай болно. Хоёулаа дэлхий ертөнц болон шинэ зүйлс мэдэх, танилцах тал дээр нээлттэй. Иймд та 2-т хамтдаа аялж зугаалж, үзэсгэлэн эсвэл театр цуг явах, бүр найзуудтайгаа цагийг хөгжилдөж өнгөрөөх нь бүхнээс илүү таалагддаг. Мөн та 2-ын холбоо итгэл дээр тогтдог гэвэл бие биедээ өөрсдийн гэсэн орон зай, эрх чөлөөг өгч байх хэрэгтэй. Та хоёрын хэн нь ч нэгнээ хардаж зовоодоггүй нь маш гайхалтай. Та хоёрын харьцаа нэг сонирхол, харилцан ойлголцол дээр тогтоно.

Эрэгтэй нум-Эмэгтэй бумба
Бумба нум 2 нь бие бие рүүгээ татагддаг, иймд бүх үзүүлэлтээрээ та 2-ыг үл ойлголцол, хэрүүлгүй бат бөх холбоо хүлээж байна. Нумын эрэгтэй нь байгалиасаа халуун дулаан, зөөлнөөс гадна маш үнэнч хүмүүс. Иймд тань шиг халуухан өөдрөг үзэлтэй эмэгтэй түүний хувьд төгс гэсэн үг. Тэр таны өөрийнхөө амь биеийг үл хайхардагийг бишрэх ба таны сайн санааны үйлс болон уран бүтээлийн эхлэлийг дэмжинэ. Мөн нумууд аялж зугаалах дуртай ба идэвхтэй спортын төрлийг сонирхдог, та ч сонирхлыг нь хуваалцвал гайхалтай. Та хоёрт хардалт байдаггүй ба бие биедээ бүрэн итгэдэг. Та хоёрын холбоо 100% таарамжтай. Та нарын амьдралын замд хамаагүй бага саад тотгор учрах тул мэдрэмжээ хадгалж явахыг хичээгээрэй.

Эмэгтэй нум-Эрэгтэй загас
Оддын зохилдлогоор нумын эмэгтэй, загасны эрэгтэй нь хамгийн асуудалтай тогтворгүй. Нумын эмэгтэйд эзэрхэг байх нь таалагддаг ба энэ нь байнгын хэрүүл үүсэх шалтгаан болдог. Нөгөө талаас эрэгтэй загас нь ихэвчлэн шийдвэр гаргах, удирдах үүргээс зугтдаг учир заримдаа ийм холбоо нь нэлээн удаан оршин тогтнодог. Нумууд ихэвчлэн юмыг практик талаас нь үнэлдэг, жишээлбэл аялж зугаалж өөртөө шинэ улс орон мэдэж авах нь таалагддаг, харин загас зүүдэндээ эсвэл мөрөөдөлдөө аялсан нь дээр гэж үздэг ба төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх дургүй. Гэхдээ та 2 нийтлэг зорилго тавин хамтдаа урагшилвал сайн зүйлд хүрч болох л юм.

Эрэгтэй нум- Эмэгтэй загас
Таны махбодь-ус, нумынх гал. Ийм нөхцөлд дотно харьцаа үүсгэнэ гэхэд хэцүү. Гэхдээ боломжгүй зүйл гэж үгүй. Та эмзэг, энхрий, мөрөөдөмтгий ба өөрийн эрийн сүрлэг нурууны ард бүх асуудлаас нуугдахыг хүсдэг. Нумын эрэгтэйн жолоогүй зан байнга таныг татдаг. Гэхдээ таны зүүд мөрөөдөлд орших хайр, таны төрөлхийн шийдэмгий биш зан 2 та хоёрын харьцааг утгагүй болгоно. Нумын эрэгтэйн диваажин шиг амьдрал нь уулзалт, ажил, аялал, үдэшлэг. Харин танд ганцаараа болон түүнтэй байх таалагдцаг. Гэвч энэ нь түүнийг бухимдуулж, танд өөрийгөө өөрчлөх, эсвэл түүнээс салах л арга үлдэнэ. Учир нь нумын эрийг хүмүүжүүлэх нь байж боломгүй зүйл. Бас нэг асуудал нь хэцүү үед та 2-ын хэн нь ч хамтрагчаа сайн ойлгодоггүй ба холбоогоо хадгалж үлдэх шийдвэр гаргадаггүй.

Эмэгтэй нум-Эрэгтэй хонь
Эмэгтэй нум үргэлж хурц мэдрэмж, адал явдлыг мөрөөддөг бөгөөд дурлалын эхэн үе нь дандаа халуухан эрчимтэй байдаг. Хонины төрөлхийн ялдам, романтик байдал нь таны төрөлхийн увайгүй занг зөөлрүүлэх ба энэ тал дээр та 2 бие биеэ дэмжин сайхан тохирно. Хэрвээ та түүнийг хайрлахаа боливол зүрхийг нь бүү шархлуул, битгий нуу. Эмэгтэй нумууд амьдрал дээр өөртөө ч, бусдад ч их шударга ханддаг. Гэхдээ хонь, нумын хос урт харилцаа тогтоох боломж бий. Хэрвээ та 2 дутагдалтай талаа засаж, амиа бодохоо боливол та 2-т маш сонирхолтой хайрын түүх бий болно.

Эрэгтэй нум- Эмэгтэй хонь
Та хоёрт нийтлэг талууд олон боловч эрэгтэй нум илүү увайгүй зантай учир таны шулуун шударга, ялдам байдалд гайхшрах болно. Энэ гайхширлын үндсэн дээр магадгүй жинхэнэ дурлал тачаал үүснэ. Харамсалтай нь эрэгтэй нум тогтвортой хүн биш учир тэр таныг хуурч ч болно, гэхдээ түүний шударга зан энэ үнэнийг нууж чадахгүй. Та маш хартай, гэвч таны агуу энэрэнгүй сэтгэл түүнийг уучил гэж танд хэлнэ. Тэр таныг үнэхээр гомдоож болох ч, сэтгэлийнхээ угт тэр таниас үүнийхээ төлөө уучлалт гуйж хайрлах болно. Хэрвээ та ийм хүнтэй харилцаагаа хадгалж чадвал магадгүй та түүнийг хүмүүжүүлж чадах болов уу. Ямар ч гэсэн ийм харьцаа танд тэнгэрээс газарт буухад тусалж, үнэлж баршгүй амьдралын туршлага өгнө.

Эмэгтэй нум-Эрэгтэй үхэр
Эмэгтэй нум танд үргэлж юу ч хамаагүй хийж завгүй байх нь таалагддаг, аялж зугаалах, өөртөө шинэ зүйл нээх дуртай. Юм туршиж үзэх ,зохион бүтээх таалагддаг. Харин тэр эсрэгээрээ тайван байдалд дуртай байнгын ийш тийш явахыг үздэгтүй. Тэр гэртээ өнжихийг илүүд үздэг ба таныг үлгэр жишээч гэрийн эзэгтэй болох байх гэж хүлээсээр байдаг. Та урам зоригтой өөдрөг үзэлтэй. Орчлон ертөнцийг бахдан, ирээдүйн амьдралаа мөрөөддөг. Харамсалтай нь таны хамтрагч энэ тал дээр ярих ч юм биш. Тэр таны санхүүгийн байдлыг л их анхаардаг. Бүх асуудлаа шийдэх цорын ганц арга бол бие биенээ харааж зүхэхээ болин бууж өгөх гэдгээ та 2 ойлгох хэрэгтэй.

Эрэгтэй нум- Эмэгтэй үхэр
Эрэгтэй нум нь маш үнэнч ч гэсэн эрх чөлөө, хамааралгүй байх нь түүнд чухал та 2-ын харьцааны тал дээр ч гэсэн. Түүнд гэрийн ажил огт чухал биш бөгөөд гэртээ суух нь огт сайхан санагддаггүй. Иймд таныг хүндэтгэдэггүй гэх ба эрэгтэй нумтай холбогдсоноороо та жинхэнэ өмчлөгч болох ба тэр зөвхөн таныг хайрлаасай гэж мөрөөднө. Тангүйгээр өөрийгөө аваад явчихдаг, гэртээ бараг байдаггүй эрийг та үздэггүй. Иймээс та түүнийг ямар нэгэн юмаар боож, хажуудаа байлгахыг оролдох боловч, ингэснээр түүнийг бухимдуулах болно. Энэ бүхнээс үзэхэд та 2 амар амгалан дурлалын харьцаанд тохирохгүй бөгөөд сайхан харилцаа тогтооход амаргүй. Харин та түүний үзэл бодлыг өөрчлөхийн тулд урам зоригтой, энхрий, хөгжилтэй, сонирхолтой байгаарай.

Эрэгтэй нум-Эмэгтэй ихэр
Нумын эрэгтэйг уургалахаар шийдсэн ихэр түүний надтай гэрлээч гэх санал тавих хүртэл нь нэлээд олон төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй болдог. Учир нь тэр гэрлэхээсээ ичдэг боловч хайрын романаас татгалздаггүй. Ихэр түүнтэй танилцаад нисч байгаа юм шиг сайхан сэтгэл ханамж авдаг. Хэрвээ тэр танд хайр амлах юм бол хэлсэндээ хүрдэг, түүний хувьд гэрлэлт чухал асуудал бөгөөд төсөөлөн бодох чадвартай, эрх чөлөөтэй ихэр түүнтэй гэрлэвэл шийдвэртээ гутрах асуудал гарахгүй. Нум түргэн ухаантай ч таны түргэн ухааныг заримдаа гүйцэхгүй. Тэр яг тань шиг л байнга явж, хөдөлгөөнд байх дуртай. Мөн тантай адил аливаад тэвчээртэй бөгөөд үдэшлэг дайллагад нэлээд цаг хугацаа зарна. Нум эцэг хөгшрөх тусмаа хүүхдэдээ их анхаарал тавьдаг.

Эмэгтэй нум-Эрэгтэй ихэр
Нум эмэгтэй таны зөв сонголт юм. Та адал явдалд, дуртай, залуу сэтгэлгээтэй учир таны гэр бүл амьдралын бүхий л сайн сайхныг мэдэрч чадна. Та түүн шиг сайн шинж чанартай хүнтэй таарч байгаагүй юм шиг санагдана. Хэрвээ та бага зэрэг тэвчээр, ухаантай байж чадвал түүнийг амаа барьж сурахад нь амархан тусалж чадна. Тэр ихэнхдээ асуудлыг танаар шүүлгэх ба таны зөвлөгөөг дагана. Та түүнтэй байхдаа тэвчээр алдвал тэр алдаагаа засахын тулд бүхнийг хийдэг. Нумын эмэгтэй таны ажилд хошуу дүрдэг сониуч зантай хүн биш. Гэхдээ үргэлж таны хажууд байж туслахад бэлэн. Та шөнө гэртээ ирээд цамцны захан дээрх ягаан толбыг гүзээлзгэний шүүс гэж хэлсэн ч тэр танд итгэнэ. Тэр үргэлж танд итгэдэг, хүүхдүүддээ хайртай эх, хамтран тоглогч, урам өгөгч болдог.

Эмэгтэй нум- Эрэгтэй мэлхий
Ганц зүйлийг итгэлтэй хэлэхэд анх харахад та хоёрт ижил төстэй тал бага. Та хүчирхэг, эрх мэдэлтэй, харин таны эр ичимтгий, даруухан, хааяа бүр идэвхгүй. Та түүнийг өөрийн мэдэлд байлгаж, хувь заяаг өөрийн гарт атгана. Тэр огт эсэргүүцэхгүй ба харин ч ямар ч үүрэг хариуцлага үүрэхгүй нь гэдэгт баярлана. Гэхдээ түүнийг захирах тийм ч амар биш. Түүний тайван амгалан эмзэг юм шиг төрхний цаана биеэ тоосон зан,

Like | Ангилал : Zurhai | Нийтэлсэн : Ariuna | Уншсан (5651) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. badamaa :
    2014-07-30 18:48

    Bayarlalaa. Taarch bna shu hu

  2. enh-uilst :
    2014-07-29 16:56

    bayarlla

  3. uils :
    2014-07-26 14:58

    ern buh l yum taarch bn goy zurhai bn

  4. enkhjargal :
    2014-06-21 13:53

    gaihaltai taarch bna. minii hahi vhriin ord

  5. davaadulam :
    2014-03-11 20:48

    bayrallaa taarch bnoo ,

  6. oogii :
    2014-01-01 14:34

    bayarlalaa unen boltoo yum shig taarch bna

  7. zozolo :
    2013-12-20 18:13

    thank you unen yumaaa

  8. uuganaa :
    2013-11-03 16:49

    Bayarlla

  9. enhee :
    2013-10-28 23:32

    Bi yag mun bnuu. bayarlla

  10. eegii :
    2013-06-15 23:45

    taarch bna like

Сэтгэгдэлийн тоо : 20 Сэтгэгдэлийн хуудас 1 2 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл